ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИННОВАЦИ, НЭВТРҮҮЛЭЛТ
Бидний зорилго
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн үйлдвэрлэгч, гарааны бизнесүүдийн инноваци, технологийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа, инновацийн үр дүнг үйлдвэрлэгчдэд хүргэх, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, зөвлөх, мэдээлэл, сургалтын үйлчилгээ үзүүлэх, судалгаа–үйлдвэрлэл–бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
1. Үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, инновацийн эрэлтийг тодорхойлох
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, тулгамдсан асуудал, технологийн эрэлт, хөгжлийн чиг хандлагыг судалж, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал боловсруулдаг.
2. Судалгаа, инновацийн үр дүнг үйлдвэрлэгчдэд хүргэх
Судалгаа, инновацийн үр дүнг үйлдвэрлэлд ашиглах боломжийг үйлдвэрлэгчдэд хүргэх, технологи дамжуулах, турших, нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, оролцогч талуудын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр ажилладаг.
3. Үйлдвэрлэгчдийн инноваци, технологийн чадавхыг хөгжүүлэх
Үйлдвэрлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологи, инновацийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг.
4. Судалгаа–үйлдвэрлэл–бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
Судалгааны байгууллага, их, дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацид суурилсан хөгжлийг дэмжин ажилладаг.
5. Нэвтрүүлэх үйлчилгээг хөгжүүлэх, тасралтгүй сайжруулах
Үйлдвэрлэгчдэд хүргэж буй нэвтрүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулах зорилгоор үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээг тогтмол зохион байгуулдаг.