МАЛ АЖ АХУЙН ИННОВАЦИ, ЗӨВЛӨХ, НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Танилцуулга
Мал аж ахуйн инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ нь шинжлэх ухаан, технологи, инновацийн ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд үр ашигтайгаар нэвтрүүлэх, мал үйлдвэрлэгчдэд мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө хүргэх, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн тасралтгүй үйл ажиллагаа юм.
Энэхүү үйлчилгээ нь малчид, фермерүүд, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэ мэдлэг, дэвшилтэт технологи эзэмших, үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх, бүтээмж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ судалгаа, үйлдвэрлэл, бодлого боловсруулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гүүр болж ажилладаг.
Мөн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гарсан инноваци, технологийн шийдэл, зөвлөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл дээр тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг эрдэмтэн, судлаачдад уламжлан хүргэж, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангахад чиглэдэг.
Өнөөгийн нөхцөлд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг зөвхөн дангаар нь эрхлэхээс гадна малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжсэн болон хагас эрчимжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанартай тэжээл үйлдвэрлэх, нэг малаас авах ашиг шим, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх нь өрхийн аж ахуйн орлого, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс болж байна. Иймээс сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ нь мал аж ахуйн тогтвортой хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Үйл ажиллагааны эрх зүйн үндэс
Мал аж ахуйн инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ нь дараах бодлого, хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгждэг.
- Малын генетик нөөцийн тухай хууль
- Төрөөс малчдын талаар баримтлах бодлого
- "Монгол мал" үндэсний хөтөлбөр
- "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөр
- Мал аж ахуйн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хууль, дүрэм, журам
- "Алсын хараа-2050"
Үндсэн чиглэл
1. Сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
- Онол, практик хосолсон сургалт
- Үзүүлэх сургууль, талбайн өдөрлөг
- Мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн үйлчилгээ
- Гарын авлага, зөвлөмж, цахим мэдээллээр хангах
- Туршилт, судалгаа-үйлдвэрлэлийн загвар аж ахуйд дадлага зохион байгуулах
Сургалтын үндсэн чиглэлүүд:
- Малын үүлдэр угсааг сайжруулах
- Зохиомол хээлтүүлгийн технологи
- Малын нөхөн үржихүйн менежмент
- Бэлчээрийн менежмент
- Малын тэжээл үйлдвэрлэл
- Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйн технологи
- Малын ашиг шимийг нэмэгдүүлэх арга технологи
2. Инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
Шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажлын үр дүнд бий болсон инноваци, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж, холбогдох санал, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлдэг.
Үүнд:
- Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгийн үнэлгээ хийх
- Инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг тодорхойлох
- Технологи дамжуулах, турших, нутагшуулах
- Үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зөвлөмж боловсруулах
3. Шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгийн боловсруулсан технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Мөн шинжлэх ухааны ололтыг нутагшуулах, технологи дамжуулах тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.
Хамтран ажиллагч байгууллагууд
Мал аж ахуйн инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг дараах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Малын удмын сангийн үндэсний төв
- Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
- Мал аж ахуй, биотехнологийн чиглэлийн их, дээд сургуулиуд
- Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
- Сумдын хөдөө аж ахуйн нэгжүүд
- Дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрүүд
- Мал аж ахуйн зөвлөхүүд, мэргэжлийн холбоод
- Малчдын хоршоо, фермерийн аж ахуй эрхлэгчид