ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Бидний зорилго
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил гүйцэтгэх, судалгааны өгөгдөл боловсруулах, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, технологийн шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах.
Чиг үүрэг
- Холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах.
- Хөнгөн үйлдвэрийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх.
- Судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, статистик болон шинжлэх ухааны дүн шинжилгээ хийх.
- Эрдэм шинжилгээний бүтээл, тайлан, өгүүлэл, зөвлөмж боловсруулах, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх.
- ШУТ-ийн төсөл, стандарт, арга зүй, техникийн баримт бичиг боловсруулах ажилд оролцох.
- Мэргэжлийн зөвлөгөө, сургалт, хамтын ажиллагааны ажилд байгууллагын чиг үүргийн хүрээнд оролцох.