Мал аж ахуйн эрдэм шинжилгээ
Бидний зорилго
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан мал аж ахуйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил гүйцэтгэх, судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, боловсруулах, салбарын шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийг дэмжих, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах.
Чиг үүрэг
- Холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах.
- Мал аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх.
- Судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, статистик болон шинжлэх ухааны дүн шинжилгээ хийх.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, зөвлөмж, мэдээллийн бүтээгдэхүүн боловсруулах, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх.
- Шинжлэх ухаан, технологийн төсөл, стандарт, арга зүй боловсруулах ажилд оролцох.
- Мэргэжлийн зөвлөгөө, сургалт, хамтын ажиллагааны ажилд байгууллагын чиг үүргийн хүрээнд оролцох.