• contact@rdc.gov.mn
  • Ажлын Цаг : 08:30 - 17:30

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

Бидний зорилго:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил гүйцэтгэх, судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, салбарын шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах.

Чиг үүрэг:

  • Холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах.
  • Хүнсний үйлдвэрийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх.
  • Судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, статистик болон шинжлэх ухааны дүн шинжилгээ хийх.
  • Эрдэм шинжилгээний бүтээл, тайлан, өгүүлэл, зөвлөмж боловсруулах, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх.
  • ШУТ-ийн төсөл, стандарт, арга зүй, техникийн баримт бичиг боловсруулах ажилд оролцох.
  • Мэргэжлийн зөвлөгөө, сургалт, хамтын ажиллагааны ажилд байгууллагын чиг үүргийн хүрээнд оролцох.